One of the posts
Your contributions make this campaign possible.
Мобиком Корпораци Мазаалай баавгайг хамгаалах, өсгөж үржүүлэх, цаашид Монгол орны нэн ховор, устах аюулд өртөөд буй ан амьтдыг хамгаалах хүрээнд Лондоны амьтан судлалын хүрээлэнтэй хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурлаа.
2015 оноос эхлэн Мобикомчууд дэлхийд нэн ховор, Монголын говь цөлд амьдардаг баавгайн цор ганц зүйл болох “мазаалай баавгай-г хамгаалах төсөл хөтөлбөрийг БОАЖЯ, ШУА-ийн Биологийн хүрээлэн, Говийн их дархан цаазат газартай хамтран хэрэгжүүлж байгаа билээ. Цаашид төслийн хүрээгээ тэлэн Дэлхийн байгаль хамгаалах сантай хамтран ажиллахаар мөн төлөвлөж байгаа юм. Мобикомчууд тус амьтны амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, судалгаа шинжилгээ явуулах орчин нөхцөлийг нэмэгдүүлэх, үнэн бодит мэдээллийг олон нийтэд хүргэх зорилгоор төслийн эхний жилд дараах таван үндсэн ажлыг мэргэжлийн байгууллага, судлаачидтай зөвлөлдсөний эцэст сонгон хэрэгжүүлжээ.
Цаг агаарт зориудаар нөлөөлөх технологийг ашиглан мазаалай амьдардаг 6 сумдын нутаг 4-5 цагийн турш хур тунадас оруулж, Мазаалайн идэш тэжээлийг байгалийн нөхцөлд сайн ургах орчныг бүрдүүлсэн.
Судалгаа, шинжилгээ болон олон нийтэд бодит мэдээлэл хүргэх зорилгоор 16 ширхэг хөдөлгөөн мэдрэгч камер суурилуулсан. Үүний үр дүнд 35 орчим Мазаалай баавгайг тоолж бүртгэлжүүллээ. Мөн уг ажлын хүрээнд олон эерэг үр нөлөө гарч байгаа ба бидний байрлуулсан камерт зөвхөн мазаалай төдийгүй нэн ховор хулан, хавтгай, хар сүүлт зэрэг амьтад олноор бичигдэн үлдсэн ба хамгийн сайхан мэдээ нь зөвхөн 2016 оны зун гурван шинэ төл буюу алманцаг /мазаалайн үр төл/ бүртгэгдсэн нь тус амьтан өсөж үржиж буйг нотолсон юм.
Байгалийн тунадас, уулын үер цасны усыг зориудаар хиймэл орчин бүрдүүлэн тунгаан барих үндсэн зорилготой Хөв байгууллаа.
Чанарлаг багсармал нэмэлт хүнс тэжээл бэлтгэх, мөн Алтайн өвөр говийн баян бүрдэд ургадаг муркрофтын жигд хэмээх модлог ургамлын үрийг түүж, Мазаалай баавгайд өгөхөд бэлэн болоод байна.
Мазаалайн өдөр тутмын амьдралын хэв маягийг судлах, олон нийтэд мэдээлэл хүргэх, дамжуулах, мазаалай хамгаалалд чухал ач холбогдолтой байршил тогтоогч бүхий хүзүүвчийг Мазаалай баавгайд зүүлгэсэн.